Mar 12, 2011

Earth-QUAKE and Licence-QUAKE


Энэ 2 газрын зургийг харж байгаа биздээ? Нэг нь байгалийн гамшгаас болж сүйрч буй Япон улсынх. Нөгөө нь хүний шуналаас болж талхлагдах гэж байгаа Монголынх. Хүмүүс өөрсдөө эх дэлхийгээ гараараа сүйтгэж байгаа нь үнэхээр харамсалтай. Өдгөө Монгол улсын 1/4 хувь нь аль хэдий нь 2000 гаруй лицензэд орсон байна. Эдгээрийн ихэнх хувь нь гадныханд, тэр дундаа Хятадуудын гарт байна. Хүссэн хүсээгүй эдгээр газраа ингэж хүний гарт сүйтгэж байхын оронд, үнэхээр их зовлон үзэж байгаа Японд түрээслүүлвэл яасан юм бэ? Монголд зуд, ядуурал, ган, ямар л хэцүү зовлон тохиолдоно, нөгөө л Япон тэргүүн эгнээнд зогсож байдаг. Япон мэдээж Киото-ын тунхагаа мөрдөж, Хүлэмжийн хий үйлдвэрлэж байгаагийнхаа хариуд нөхөн төлбөр төлөх хэлбэрээр Зүүн Европ, Африк, Ази, Өмнөд Америкийн нийтдээ 150 гаруй орнуудад тусламж үзүүлж байгаа. Гэхдээ зөвхөн ийм шалтгаанаар тэд туслаад байгаан биш. Тэд зүгээр л туслахыг хүсдэг. Эх орон газар шороо гээд наран ургах зүгт нэгнийгээ живэхийг хараад зүгээр суугаад байх уу? Бүх нийтийн санал асуулга явуулж, тэдэнд алс бөглүү, Дорнодын хязгаар, Говь-Алтай, Баянхонгор зэрэг аймгуудын аль нэгнээс нь хилтэй залгаа ганц хоёр сумдаас түрээслүүлье. Бүх зүйлийг олон улсын гэрээ, хуулийн дагуу НҮБ-ийн ивээл дор явуулна. Бид угаасаа л хэдэн баяжмал шороогоо урагшаа зөөгөөд дууслаа. Буцаагаад өрөөсөн оймс, өттэй алим болгоод л авдаг шдээ. Байгаль орчин, ус, агаарт хил хязгаар гэж байхгүй, бүх дэлхий хамтдаа тэмцэхээс өөр аргагүй болсон энэ цаг үед, элсээ тогтоож чадахгүй өрөвдөлтэй монголчууд бид арай өөр нүдээр юмыг хардаг болмоор байна. Газар нутгаа түрээслүүллээ гээд бид тэтэнд уусч, үндэстэн мөхнө гэж айж болох юм. Харин ч Хятадад Эдийн засгийн шугамаар аль хэдий н уусчаад байгаан биш үү? Японд уусах үгүйг ард иргэдийн өөрсдийнх нь ухамсар мэднэ ш дээ. Тэд хажууд ирсэн ирээгүй, мөнгөний төлөө охид бүсгүйчүүд хэдэн зуугаараа хил гарч байна. Бид Японоос авах түрээсээрээ иргэдээ хүнээс царай алдахааргүй амьдруулж чадна. Тэдийг хажууд ирснээр УБ-луу тэмүүлэх иргэдийн нүүдэл, Зүүн Ази руу туугдах элсний нүүдэл буурна. Хамгийн их санаа зовж болох ганц асуудал бол УС!!!. 10 сая хүнтэй Японы нэгэн муж Монголын хаяанд сүндэрлэвэл, гүний усны түвшин багасах нь мэдээж. Энэ асуудлыг гэхдээ шийдэж болно. Цаад тогжгорууд чинь учрыг нь дор нь шийдээд өгнө. Ямар ч байсан биднийг хатаагаад алчихгүй. Мэдээж тэдний бүтээн байгуулах хотууд нь жинхэнэ ЭКО СИТИ гэх үнэрийг ханхлуулсан байх ёстой. Бүх юм нь Байгальд ээлтэй байх... Өөр хэлж ярих зөндөө зүйл байгаа боловч, хэтэрхий нуршиж, уншигч авгайг чилээх вий гэж эмээнэ. Сэтгэгдлээ бичвэл талархана...

ЭРЧИМ ХҮЧ-БАЙГАЛЬ ОРЧИН ХК-Ы АЖИЛТАН А.ОЮУНБАТ.